“Хоолны газар шатаж байна гэсэн дуудлагын дагуу гал түймрийг унтраахаар ажиллаж байна“ “Хоолны газар шатаж байна гэсэн дуудлагын дагуу гал түймрийг унтраахаар ажиллаж байна“
07 сарын 24, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Хоолны газар шатаж байна гэсэн дуудлагын дагуу гал түймрийг унтраахаар ажиллаж байна“

2026 оны 7 сарын 24

Arslan.mn

ТБД андууд худалдааны төвийн дэргэдэх барилгад гал түймэр гарсан байна.

Энэ тухай Нийслэлийн Онцгой Байдлын Газраас "Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Старс төвийн 5 давхарт хоолны газар шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

Галын тархалтыг 08:35 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Хүн галд өртсөн тухай мэдээлэл байхгүй.

Гал унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна" гэж мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

  • Өрх гэр, албан байгууллагын галын аюулгүй байдлаа хангах
  • Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах
  • Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтрааж байхыг анхааруулав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669985
0 эможи

keyboard_arrow_up