Шүүхээс Т.Даваадалайг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ Шүүхээс Т.Даваадалайг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ
07 сарын 23, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Шүүхээс Т.Даваадалайг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ

2026 оны 7 сарын 23

Arslan.mn

Шүүхээс Т.Даваадалайг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг шүүхээс дахин нэг сараар сунгалаа.

Түүнийг цагдан хорих хугацаа өчигдөр буюу энэ сарын 22-нд дуусгавар болсон бөгөөд Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих хугацааг сунгах санал шүүхэд ирүүлснийг хэлэлцэн, ийнхүү 30 хоногоор үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн байна.

Авлигатай тэмцэх газраас (АТГ) түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан "Хахууль авах" болон 18.6 дугаар зүйлд заасан "Мөнгө угаах" гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669972
0 эможи

keyboard_arrow_up