Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг 4.3 хувиар өсчээ Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг 4.3 хувиар өсчээ
07 сарын 23, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг 4.3 хувиар өсчээ

2026 оны 7 сарын 23

Arslan.mn

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 27,254 гэмт хэрэг бүртгэгдсэнийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээллээ. 

Гэмт хэргийн тохиолдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар өссөн байна. 

Гэмт хэргийн өсөлтөд: 

  • Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 3.3 хувиар
  • Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4.6 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.

Гэмт хэргийн улмаас энэ оны эхний хагас жилд 396.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 108.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлснийг мэдээллээ. 

Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад учирсан хохирлын хэмжээ 0.4 хувиар, нөхөн төлүүлсэн хохирол 15.4 хувиар тус тус буурсан дүн гарав. 

Түүнчлэн дээрх хугацаанд авлигын 341 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.9 хувиар өссөн байна.

Авлигын гэмт хэргийн өсөлтөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669970
0 эможи

keyboard_arrow_up