Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурчээ Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурчээ
07 сарын 23, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурчээ

2026 оны 7 сарын 23

Arslan.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, хөнгөлөлтөд энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 1.3 их наяд төгрөг зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд нийгмийн халамжийн тэтгэвэр 20.1 хувь, нийгмийн халамжийн тэтгэмж 17.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчдын тоо өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурч, энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 2 сая 247 мянга 288 болжээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэмжид хамрагдагсдын бүтцийг авч үзвэл 57.1 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж авагчид эзэлж байгаа бол 10.9 хувийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, 7.6 хувийг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авагчид бүрдүүлжээ. Үлдсэн 24.4 хувийг бусад төрлийн халамж, үйлчилгээний хүртэгчид эзэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669967
0 эможи

keyboard_arrow_up