Дуучин Don Dior гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлжээ Дуучин Don Dior гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлжээ
07 сарын 22, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дуучин Don Dior гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлжээ

2026 оны 7 сарын 22

Arslan.mn

Өнөөдөр /2026.07.22/ цахим орчинд "Дуучин Don Dior буюу М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь ил боллоо" гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн.

Дээрх үйлдэл нь энэ оны 04 дүгээр сард болж, уг зөрчилтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэн М-д Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. "Дуучин Don Dior буюу М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж, долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах;

Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669964
0 эможи

keyboard_arrow_up