Нийгмийн Даатгалын Сангийн орлого 3.8 их наяд төгрөг болж өсөв Нийгмийн Даатгалын Сангийн орлого 3.8 их наяд төгрөг болж өсөв
07 сарын 22, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нийгмийн Даатгалын Сангийн орлого 3.8 их наяд төгрөг болж өсөв

2026 оны 7 сарын 22

Arslan.mn

Нийгмийн Даатгалын Сан (НДС)-гийн орлого энэ оны эхний хагас жилд 3.8 их наяд төгрөг болсныг ҮСХ-ноос танилцуулав. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 18.4 хувиар өссөн үзүүлэлт аж.

НДС-гийн орлогын өсөлтөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 17.5 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 22.8 хувиар, үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 27.4 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

НДС-гийн зарлагын хувьд 3.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар өсөв. Зарлагын өсөлтөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 13.8 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 49.1 хувиар өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 531.1 мянган хүнд тэтгэвэр олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669960
0 эможи

keyboard_arrow_up