НӨАТ-ын сугалаанаас 30 сая төгрөгийн НЭГ СУПЕР АЗТАН тодорлоо

Өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр шууд үзүүлэв.
Энэ удаагийн тохиролд 2026.06.01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2026.07.21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 56 715 422 баримт хамрагдсан. Үүнээс:
8 орон таарсан 1
7 орон таарсан 5
6 орон таарсан 48
5 орон таарсан 508
4 орон таарсан 5108
3 орон таарсан 50970
баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлэн олгож байгаа юм.
Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлт хамгийн өндөр нь
- Багахангай дүүрэг +73%,
- Баянхонгор аймаг +36%,
- Сүхбаатар дүүрэг +33%,
- Завхан аймаг +25%,
- Хөвсгөл +23%,
- Дорноговь аймаг +20%,
- Дархан-Уул, Хэнтий, Булган аймаг тус бүр +18%,
- Ховд аймаг +17%,
- Дорнод аймаг +16% байлаа.

