ОСНААУГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо ОСНААУГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
07 сарын 22, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ОСНААУГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

2026 оны 7 сарын 22

Arslan.mn

Байгууллагын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх хурлын үүрэг, даалгаврын хэрэгжилтийг дүгнэж, дараах чиглэл өглөө.

Үүнд:

  • Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд айл өрх, аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээний ажлыг эрчимжүүлж, хугацаанд нь бүрэн дуусгах
  • Ухаалаг усны тоолуурын систем нэвтрүүлэхтэй холбоотой эдийн засгийн үр ашиг, зардал, судалгааг боловсруулж танилцуулах
  • Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой ажлын хэсэг байгуулах
  • Хүний нөөцийн мэдээллийн санг бүрдүүлж, ажилтнуудын мэдээллийг шинэчлэн нэгдсэн дата сан үүсгэх
  • Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх төсвийн тодотгол, үнэ тариф, шаардлагатай санхүүжилтийн саналыг нэгтгэн танилцуулах
  • Агуулахын няравын өрөөний нөхцөлийг сайжруулж, эд хөрөнгийн хаягжуулалтыг бүрэн хийх
  • Байгууллагын авто зогсоолд ухаалаг хаалт суурилуулах
  • Дуудлага хүлээн авах төвийн автомат хариулагчийн системийг олон сонголттой болгон хөгжүүлж иргэдийн санал хүсэлтийн дагуу ажилтантай шууд холбогддог болгох
  • Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хяналтын камерын системийг сайжруулах
  • Нийслэлийн аудитын шалгалт үргэлжилж байгаатай холбогдуулан хүргүүлсэн албан бичиг, жагсаалтын дагуу шаардлагатай баримт бичгийг 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор бүрэн бэлтгэх
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу бүрэн хангахыг үүрэг болголоо.

АНХААРЧ АЖИЛЛАХ

  1. Их урсгал засварын ажлыг эрчимжүүлэх.
  2. Дуудлагын засварчдын ур чадварыг дээшлүүлэх.
  3. 2026 оны 06 дугаар сарын 01-ээс айл өрхийн усны тоолуурын заалтыг авч удирдах газарт ирүүлсэн боловч тариф өссөнтэй холбоотой иргэдээс гомдол их ирж байгаа тул мэдээлэл өгөх.
  4. Акуарейтингийн сургалт, судалгаанд анхаарч ажиллах, идэвхтэй оролцох.
  5. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд гидавлик тооцоог 2026 оны 08 дугаар сарын 01-ний дотор дуусгах. Түгээх төвүүд 2026 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах.

Өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, явц, үр дүнг хугацаанд нь тайлагнан ажиллахыг нийт удирдах ажилтнуудад үүрэг болголоо.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669947
0 эможи

keyboard_arrow_up