Орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа
07 сарын 21, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

2026 оны 7 сарын 21

Arslan.mn

Орон сууцны залилангийн асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулах шийдвэрийг өнөөдөр гаргажээ.

Цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилийн (2024-2026) байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан (Залилах) 39,665 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1,167 хэрэг бүртгэгдэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь нийт залилах гэмт хэргийн 2.9 хувийг эзэлж байна.

Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3,613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Олон иргэн их хэмжээний мөнгө, сэтгэл санаагаараа хохирч буй энэхүү асуудлаар хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулж буй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахлахаар болжээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669931
0 эможи

keyboard_arrow_up