Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэйг илрүүлжээ Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэйг илрүүлжээ
07 сарын 21, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэйг илрүүлжээ

2026 оны 7 сарын 21

Arslan.mn

Цагдаагийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг илрүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Тодруулбал, энэ оны долдугаар сарын 18-ны өдрийн 17:35 цагийн орчимд Төв аймгийн нутаг дэвсгэрт 41 настай эмэгтэй Х нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн буюу 4.08 хувийн согтолттой үедээ “Toyota Prius” маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоосон байна.

Холбогдох хууль тогтоомжид зааснаар, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-т согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоногийн хугацаагаар баривчлахаар заасан байдаг.

Харин согтуугаар жолоо барьсны улмаас гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасны дагуу жолоодох эрхийг 3-5 жилээр хасаж, 1-3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалттай.

Цагдаагийн байгууллагаас архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг иргэдэд анхааруулж, ийм үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нөхөж баршгүй хохирол учруулах эрсдэлтэйг сэрэмжлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669930
0 эможи

keyboard_arrow_up