НД-ийн сангийн орлого өмнөх оны мөн үеэс 594.1 тэрбум төгрөгөөр өссөн байна
2026 оны 7 сарын 21

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2026 оны эхний хагас жилд 3,814.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 594.1 (18.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 485.1 (17.5%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 50.4 (22.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2026 оны эхний хагас жилд 3,342.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 439.0 (15.1%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 365.7 (13.8%) тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 43.3 (49.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь
нөлөөлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669925
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
