1000 гаруй оролцогч оролцсон Химийн 58-р олимпиадаас Монголын баг ДӨРВӨН МЕДАЛЬ хүртлээ 1000 гаруй оролцогч оролцсон Химийн 58-р олимпиадаас Монголын баг ДӨРВӨН МЕДАЛЬ хүртлээ
07 сарын 21, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

1000 гаруй оролцогч оролцсон Химийн 58-р олимпиадаас Монголын баг ДӨРВӨН МЕДАЛЬ хүртлээ

2026 оны 7 сарын 21

Arslan.mn

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо энэ сарын 10–19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын химийн 58 дугаар олимпиад (IChO 2026)-д Монгол улсын баг амжилттай оролцжээ. Хоёр мөнгөн, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тус олимпиадад 90 гаруй улсын 1000 орчим оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдлөө. ОУ-ын химийн олимпиад хоёр үе шаттай явагддаг. 

• Онолын хэсэг - 9 бодлого /5 цаг/
• Туршилтын хэсэг - 3 даалгавар /5 цаг/

Оролцогчид есөн бодлого, гурван даалгаврыг арван цагийн турш гүйцэтгэж, шинжлэх ухааны мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, оюун ухаанаа сорин өрсөлддөг байна. 

МӨНГӨН МЕДАЛЬ 
• Б.Мэндбаяр – Шинэ Монгол сургуулийн 12 дугаар ангийн сурагч
• М.Одгэрэл – Бага Тэнгэр сургуулийн 12 дугаар ангийн сурагч

ХҮРЭЛ МЕДАЛЬ
• Н.Ариунгоо – Шинэ Монгол сургуулийн 11 дүгээр ангийн сурагч
• Б.Мөнх-Энэрэл – Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669922
1 эможи

keyboard_arrow_up