6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ
2026 оны 7 сарын 20

Сэлэнгэ аймагт бага насны хүүхэд машин хөдөлгөж, хүүхэд дайрсан ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 18-нд цагдаагийн байгууллагад “Сумын эмнэлэгт хүүхэд нас барсан байдалтай хүргэгдэж ирсэн” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.
Шалгалтаар тус аймгийн Хүдэр суманд 6 настай эрэгтэй хүүхэд 10 сартай эмэгтэй хүүхдийг хашаан дотор байсан Toyota Sai маркийн автомашинаар дайрч, амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669911
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
