ФОТО: “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр”-ийн БАЯРЫН ХУРАЛ, хүндэтгэлийн тоглолт эхэллээ ФОТО: “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр”-ийн БАЯРЫН ХУРАЛ, хүндэтгэлийн тоглолт эхэллээ
07 сарын 17, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

ФОТО: “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр”-ийн БАЯРЫН ХУРАЛ, хүндэтгэлийн тоглолт эхэллээ

2026 оны 7 сарын 17

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн 104, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жилийн ой, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны 60 жил, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр”-ийн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр /2026.07.17/ Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байна.

Хурлыг нээж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд нар нийт бие бүрэлдэхүүнд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Дотоодын цэргийн байгууллагын 104 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан үе үеийн удирдлага, ахмад буурлууддаа гүн хүндэтгэл илэрхийлье. Төр, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн эрэлхэг алба хаагчдын гавьяа, зүтгэлийг Монголын төр, ард түмэн үүрд хүндэтгэн дурсах болно.

Arslan.mn

Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Ардын Засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар цагдаагийн асуудлыг хэлэлцээд Цагдан сэргийлэх байгууллагыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд оруулан, “Цагдан сэргийлэх цэрэг” хэмээн нэрлэсэн нь орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл болж, хөгжлийнхөө нэгэн шинэ үеийг эхлүүлсэн юм.

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бие даасан 939 хуулиас цагдаа, дотоодын цэргийн байгууллага 123 хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой Улсын Их Хурал, Засгийн газар, Салбарын сайдын дангаар болон хамтран баталсан 215 тогтоол, шийдвэр, эрх зүйн актыг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлдэг, 12 мянган алба хаагчтай, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн тусгай алба болон хөгжив.

Цаашид бүс нутаг, улс орны хөгжил, дэд бүтэц, хүн амын төвлөрөл, гэмт хэрэг, зөрчлийн гаралт зэрэг олон талт хүчин зүйлээс шалтгаалан цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг нормативд нийцүүлэх замаар алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг бэхжүүлж, үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэн, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюун, дижитал шилжилтийг эрчимжүүлж, тоон өгөгдөл, сансрын болон орон зайн мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ашиглахыг чухалчилж байна.

Түүхэн хугацаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын дундаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 2, Тэргүүн зэргийн одон-Чингис хаан одонт 1, Ардын багш 1, Гавьяат зүтгэлтэн 2, Генерал цолтон 22, Гавьяат хуульч 42, Үйлчилгээний гавьяат ажилтан 10, Гавьяат тээвэрчин 2, Гавьяат дасгалжуулагч 3, Гавьяат тамирчин 7, Хүний гавьяат эмч 2, Гавьяат жүжигчин 2 төрөн гарсан юм.

Эрхэм хүндэт алба хаагч, ажилтан, үе үеийн ахмадууд Та бүхэнд түүхт ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669890
0 эможи

keyboard_arrow_up