АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ
07 сарын 17, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

АИ92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдлээ

2026 оны 7 сарын 17

Arslan.mn

Шатахууны үнэтэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараах мэдэгдлийг гаргалаа. Мэдэгдэлд,

ОХУ-ын Роснефть болон бусад компаниас ирсэн 7 дугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан 2026.07.15-ны өдрөөс эхлэн

  • АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэх,
  • дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна.

Олон улсын нөхцөл байдал тэр дундаа Монгол улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдлыг бодитоор үнэлж улсаа шатахуунаар тасралтгүй хангах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
669885
1 эможи

keyboard_arrow_up