ТЦА: БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан зарим авто замд түр хугацаагаар хэсэгчлэн зохицуулалт хийнэ
2026 оны 7 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, тэргүүн хатагтай Ким Хе Гён-ы хамт Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалтай холбогдуулан төрийн тусгай хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зорилгоор өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөө, Наадамчдын гудамж зэрэг зарим авто зам, уулзваруудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хугацаанд хэсэгчилсэн зохицуулалт хийхээр болжээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага, зааварчилгааг биелүүлэхыг анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669829
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
