ДХИС: Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг ХЗДХЯ-ны болон их сургуулийн шагналаар шагналаа ДХИС: Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг ХЗДХЯ-ны болон их сургуулийн шагналаар шагналаа
07 сарын 09, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ДХИС: Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг ХЗДХЯ-ны болон их сургуулийн шагналаар шагналаа

2026 оны 7 сарын 09

Arslan.mn

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажилласан багш, албан хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн яам болон Дотоод хэргийн их сургуулийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2026.07.09) боллоо. 
Энэхүү үйл ажиллагаанд  Дотоод хэргийг их сургуулийн захирал, доктор, профессор, бригадын генерал Т.Сүхболд болон Захиргааны зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцсон юм. Хууль зүй, дотоод хэргийн яам, агентлаг, Их сургуулийн шагналаар 147 албан хаагч, ажилтан шагнагдлаа.  Энэ үеэр Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүйн кримонологийн тэнхимийн профессор, доктор, дэд профессор цагдаагийн дэд хурандаа Л.Бат-Очир  "Цагдаагийн хурандаа" цол хүртсэн юм.

Arslan.mnХ
Энэ үеэр ДХИС-ийн захирал, доктор, профессор, бригадын генерал Т.Сүхболд: Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмнийхээ аюулгүй, амар тайван амьдралыг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээсэн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын бүх шатны хүний нөөцийг сургаж бэлтгэх үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй эрдэмтэн багш, албан хаагч, ажилтнууд Та бүхэндээ Баярын өдрийг тохиолдуулан шагнагдсан болон цол гардан авсан нийт албан хаагч, ажилтнууд Та бүхэн хууль зүй, дотоод хэргийн салбараас хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр баримталж буй бодлого, эрх зүйн реформ, цахим шилжилттэй холбоотой шийдвэрийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Та бүхэнд дахин баяр хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцлон хэлсэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669816
0 эможи

keyboard_arrow_up