Наадмын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

ЦУОШГ-аас наадмын өдрүүдийн цаг агаар болон энэ зуны ерөнхий төлөвийн талаар мэдээлэл өглөө.
Энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Харин энэ сарын12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
