44 настай эрэгтэй Дэлгэрмөрөний усанд живж, энджээ
2026 оны 7 сарын 09

Хөвсгөл аймгийн Баянзүрх сум нэгдүгээр багийн Цагаан булангийн Ар бэрхийн ам хэмээх газарт 2026 оны 7-р сарын 8-ны өдрийн 10:00 цагийн үед "Дэлгэрмөрөн голд хүн живсэн" гэсэн дуудлагыг мөн өдрийн 10:50 цагт өгчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Дэлгэрмөрөн голд живж /эргээс 50 метрийн зайд/ Тосонцэнгэл сумын харьяат 44 настай эрэгтэй Б нь буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг 15:40 цагт гаргаж, сумын Хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Баярын наадмын амралтын өдрүүдэд эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахаас сэргийлж, голын эрэг дагуу амарч зугаалахаас аль болох зайлсхийхийг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669804
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
