НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГ Монгол Улсад анх удаа “БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ“ эмчилгээг амжилттай нэвтрүүллээ НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГ Монгол Улсад анх удаа “БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ“ эмчилгээг амжилттай нэвтрүүллээ
07 сарын 09, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

НЭГДҮГЭЭР ЭМНЭЛЭГ Монгол Улсад анх удаа “БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ“ эмчилгээг амжилттай нэвтрүүллээ

2026 оны 7 сарын 09

Arslan.mn
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотоод шүүрлийн мэс заслын баг хамт олон бамбай булчирхайн зангилааг эмчлэх хамгийн бага инвазив, орчин үеийн лазер аблаци (Laser Ablation) эмчилгээний аргыг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, анхны эмчилгээг амжилттай хийлээ.

Лазер аблаци нь хэт авиан оношилгооны хяналтын дор нарийн ширхэгтэй зүүгээр лазерын энергийг зангилаанд хүргэн, эмгэг эдийг дулааны аргаар агшаан эмчлэх дэвшилтэт технологи юм. Энэхүү арга нь зөвхөн эмгэг эдэд үйлчилж, эрүүл эдийг аль болох хадгалдгаараа онцлог бөгөөд олон улсын эмнэлзүйн практикт өргөн хэрэглэгдэж байна.

Arslan.mn
Шинэ технологийг амжилттай нэвтрүүлснээр Монгол Улсын иргэд дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн, аюулгүй эмчилгээг эх орондоо авах боломж бүрдэж, бамбай булчирхайн зангилааны эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргаж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулж, дэлхийн жишигт нийцсэн шинэ технологи, инновацыг нутагшуулах чиглэлээр тууштай ажиллаж байна.

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669799
1 эможи

keyboard_arrow_up