ТОДРУУЛГА: “Петровис“ үнээ нэмж, хязгаарлалт хийсэн бол бусад ШТС-нууд хэвийн олгож байна
2026 оны 7 сарын 07

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас улс орон даяар шатахууны хангамж хэвийн, нөөц хүрэлцээтэй байгаа бөгөөд иргэдийг зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг уриалсан.
Гэсэн хэдий ч өнгөрсөн шөнө нийслэлийн зарим шатахуун түгээх станцад автомашины урт дараалал үүсэж, жолооч нар шатахуун авахын тулд олон цагаар хүлээх нөхцөл байдал ажиглагджээ.
Иргэдийн дунд шатахууны үнэ өссөн, цаашид хомсдол үүсэж болзошгүй гэх мэдээлэл тархсантай холбоотойгоор "эрэлт огцом нэмэгдсэн" байж болзошгүй гэж үзэж байна.
Иргэдийн мэдээллээр, Петролиум, Сод Монгол, Шунхлайн шатахуун түгээх станцууд хэвийн олгож байна.
Харин Петровис үнээ нэмж, хязгаарлалт хийсэн гэв. Мөн зарим ШТС-уудад Евро5 шатахууныг үнийг нэмжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669769
1 эможи
Дэл
2026-07-07 11:48
Отгонбилэгийнхэн баяр хоёрыг зүгээр орхиж болохгүй шүү учралаа
Зочин
2026-07-07 11:37
Өнгөрсөн намар өвлийн хомсдолыг мөн петровис эхлүүлсэн, хөдөөд олон салбартай энэ компани өгөхөө бйахаар бусад нь доголдчихдог, энэ нь ядаж МАНгаруудын дотоод зодоонд их үүрэгтэй оролцдог
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
