Маргаашаас эхлэн энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй Маргаашаас эхлэн энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
07 сарын 07, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Маргаашаас эхлэн энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй

2026 оны 7 сарын 07

Arslan.mn

Наадмын амралтын өдрүүдэд буюу маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг дуустал цахилгаан хязгаарлахгүй гэж Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-ниас мэдээлэв. 


Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-ниас өнөөдөр /20269.0.7.07/ цахилгаан хязгаарлаж, цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг танилцуулав. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Аргүнт болон Партизан орчмоор 11:00-18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд засвар хийнэ. Мөн Төв аймгийн Баянцагаан суманд нийтээр нь 09:00-17:30 хүртэл цахилгаан хязгаарлах ажээ. Харин өнөөдөр хуваарийн дагуу цахилгаан хязгаарлаж долдугаар сарын 8-наас эхлэн долдугаар сарын 19-н хүртэл цахилгааны хязгаарлалт хийхгүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669760
0 эможи

keyboard_arrow_up