Улаанбаатарт өдөртөө 28 хэмийн дулаан байна Улаанбаатарт өдөртөө 28 хэмийн дулаан байна
07 сарын 07, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 28 хэмийн дулаан байна

2026 оны 7 сарын 07

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун, төв болон зүүн хэсгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун өмнөд хэсгээр салхи баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говийн бүсэд өдөртөө хална.

2026 оны долдугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


Хур тунадас:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:
Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5–10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур:
Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22…+27 градус, Их нууруудын хотгор болон говийн зүүн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34…+39 градус, Их нууруудын хотгор болон говийн зүүн, хойд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4–9 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 3–8 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669759
0 эможи

keyboard_arrow_up