Согтуу үедээ дугуйн троцов шидэж 2 настай хүүхдээ онож, хүүхэд  нь эмчлүүлж байхдаа нас баржээ Согтуу үедээ дугуйн троцов шидэж 2 настай хүүхдээ онож, хүүхэд нь эмчлүүлж байхдаа нас баржээ
07 сарын 06, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Согтуу үедээ дугуйн троцов шидэж 2 настай хүүхдээ онож, хүүхэд нь эмчлүүлж байхдаа нас баржээ

2026 оны 7 сарын 06

Arslan.mn

"Дорноговь аймгийн Сайншанд суманд хүүхэд гэмтсэн байна" гэх дуудлага, мэдээлэл энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 20.30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад иргэн ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдаж дугуйн троцов шидэхэд 2 настай эрэгтэй төрсөн хүүгийн дух хэсэгт цохиж, биед нь гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон.

Хохирогч нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад 2026 оны долоодугаар сарын 05-ны өдөр нас барсан ба хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669755
1 эможи

keyboard_arrow_up