ЦЕГ-ын Мөрдөн шалгах алба эхний хагас жилд хийсэн ажлын үр дүнгээ хэлэлцэж, дүгнэлээ
2026 оны 7 сарын 06

ЦЕГ-ын Мөрдөн шалгах алба 2026 оны эхний хагас жилийн ажлаа тайлагнаж, сахилга ёс зүйн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд Мөрдөн шалгах албаны дарга Б.Очбадрах, Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга Н.Бумгэрэл, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ганбаяр, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн дарга Б.Мөнхбат болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.
Мөрдөн шалгах албаны дарга Б.Очбадрах энэ үеэр гэмт хэргийн шийдвэрлэлт өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа нь алба хаагчдын хичээл зүтгэлийн үр дүн болохыг онцлов.
Цаашид үйл ажиллагаандаа дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлж, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг эрчимжүүлэх, удирдах болон чиглэлийн ахлах албан тушаалтнуудад шинэ залуу алба хаагчдыг сурган дадлагажуулах ажлын тасралтгүй явуулах, хүний эрхийн мэдрэмжтэй, шуурхай ажиллах талаар тодорхой чиглэл өгснөөр хурлыг өндөрлөлөө.









Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669754
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
