Голд хөл алдан живж бургаснаас зүүгдсэн хүүхдийг аварчээ
2026 оны 7 сарын 03

Онцгой байдлын албанд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, “Мишээл” экспогийн урд талд “Туул” голын усанд хүүхэд живж байна гэсэн дуудлага өчигдөр (2026.07.02) 17:48 цагийн орчимд иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход А /9 настай, эрэгтэй/ найзуудтайгаа голын эрэг дээр тоглож байх үедээ усанд сэлэхээр ороод хөл алдсан.
Улмаар 150-200 метр газар урсаж бургаснаас зүүгдсэн байжээ.
Онцгой байдлын аврагчид хүүхдийг голын уснаас эсэн мэнд гаргаж, ээжид хүлээлгэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669730
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
