Туул голд 44 настай эрэгтэй живж, АМИА АЛДЖЭЭ
2026 оны 7 сарын 02

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын усанд хүн живсэн гэх дуудлагыг ОБЕГ 7-р сарын 1-ний 18:31 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 44 настай эрэгтэй Г голын усанд живж, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг 19:00 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн шинжээчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669713
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
