СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  “Баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна“ гэх цахим залилангаас болгоомжил... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна“ гэх цахим залилангаас болгоомжил...
07 сарын 02, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна“ гэх цахим залилангаас болгоомжил...

2026 оны 7 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр(2026.07.02) болж, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын явцыг хэлэлцжээ.

Тодруулбал баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 204, Хүй долоон худагт 347 худалдаа, үйлчилгээний цэгийг батлагдсан журам, шаардлагын дагуу байршуулж, иргэдэд аюулгүй, чанартай хоол хүнсээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Харин баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна гэх цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулж, зөвшөөрлийг зөвхөн хууль, журамд заасан шаардлагын дагуу олгохыг сануулжээ.

Түүнчлэн наадмын талбай орчимд 22,000 автомашины зогсоол гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бага насны хүүхдэд зориулсан бүсийг тусгайлан зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн зүгээс баярын өдрүүдэд Хүй долоон худаг чиглэлд нийтийн тээврийн үнэ төлбөргүй маршрут гаргаж, өглөө 08:00 цагаас орой 22:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэхээр бэлтгэл хангаж байгаа аж.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669712
0 эможи

keyboard_arrow_up