Нийслэл рүү орж ирдэг баталгаат бус буюу хулгайн 21 замд хөдөлгөөнт эргүүл гарчээ Нийслэл рүү орж ирдэг баталгаат бус буюу хулгайн 21 замд хөдөлгөөнт эргүүл гарчээ
07 сарын 02, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нийслэл рүү орж ирдэг баталгаат бус буюу хулгайн 21 замд хөдөлгөөнт эргүүл гарчээ

2026 оны 7 сарын 02

Arslan.mn

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ажиллах 10 хяналтын пост, баталгаат бус замд 21 хяналтын пост байгуулан ажиллуулах захирамжийн төслийг боловсруулжээ.

Энэ дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоонд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ), Тээврийн Цагдаагийн Албаны(ТЦА) ажилтнууд хяналт шалгалт, халдваргүйжүүлэлт хийж байгаа бол маршрутын бус 21 замд Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ), Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын(НЦУГ) хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд 290.6 мянган толгой мал, амьтныг вакцинжуулж, 92 хувийн гүйцэтгэлтэй байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669710
0 эможи

keyboard_arrow_up