Ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1 хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулж болно Ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1 хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулж болно
07 сарын 02, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ 1 хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулж болно

2026 оны 7 сарын 02

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталсантай холбогдуулан Хууль санаачлагч гишүүд мэдээлэл өглөө. 

Дээрх хуульд тэтгэвэр авагчийн тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан аж.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа энэ хуулийн онцлох гол зохицуулалтуудаас танилцуулав. 

Тэрбээр "Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, ахмад настныг нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор суурь тэтгэвэр олгоно. 

Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийг авч байсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаатай нь уялдаатай, шударга болгоно. Өөрөөр хэлбэл одоо дараалсан таван жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоож байгааг үе шаттайгаар 10 жилд хүргэх юм. 

Мөн тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүрдсэн. Даатгуулагч ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ нэг хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулах бол улсын төсвөөс тэтгэврийн мөнгөн хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг 120 сар хүртэл хугацаанд олгоно. 

Нийгмийн даатгалд анх удаа даатгуулах иргэдийн тэтгэврийн шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд чөлөөлнө. Сүүлийн таван жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн, тав хүртэл ажилтантай ажил олгогч, ААН-ийн төлөх гурав хүртэл ажилтных нь тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэл хугацаанд чөлөөлнө. Хэрэв тухайн ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэл хугацаанд чөлөөлнө. 

Түүнчлэн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нийгмийн даатгалын шимтгэлээ уян хатан нөхцөлөөр төлнө. Өөрөөр хэлбэл их сургуулийн багш өөр газар хөдөлмөрийн гэрээгээр судалгааны ажил хийх зэрэг тохиолдол байдаг. 

Ингэхдээ хэдэн газар хөдөлмөрийн гэрэээтэй байна, тухай бүрээс нь шимтгэл авдаг байсан. Харин шинэ зохицуулалтаар ажилтан өөрөө сонгоод зөвхөн нэг гэрээнээсээ шимтгэл төлүүлэх боломжтой. 

Ажил олгогчийг дэмжих, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээнд хязгаар тогтооно. 

Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 0.5-2.5 хувь байсныг 0.3-2.2 хувь болгон бууруулна. 

Дэд бакалаврын болон бакалаврын хөтөлбөрийн 15-24 насны суралцагчид өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Оюутан, суралцагчийг ажиллуулж байгаа ажил олгогч зөвхөн Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл төлнө. 

Бусдаар оюутан залуус гар дээр авч байгаа цалингаас ямар ч шимтгэл төлөхгүй. Гэхдээ энэ зөвхөн өөрийн хүсэлтээр. Хэрэв чөлөөлөгдөх хүсэлтэй бол тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээс өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх боломжтой" гэсэн мэдээллийг өглөө. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669709
0 эможи

keyboard_arrow_up