Хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулагч “Эм Жэй Агритех” ХХК “ЧАНАРААР МАНЛАЙЛАГЧ“ цомын эзэн боллоо Хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулагч “Эм Жэй Агритех” ХХК “ЧАНАРААР МАНЛАЙЛАГЧ“ цомын эзэн боллоо
07 сарын 01, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулагч “Эм Жэй Агритех” ХХК “ЧАНАРААР МАНЛАЙЛАГЧ“ цомын эзэн боллоо

2026 оны 7 сарын 01

 Arslan.mn

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “Эм Жэй Агритех” ХХК үйл ажиллагаандаа ISO 9001:2015 стандартыг гурав дахь жилдээ амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

“Эм Жэй Агритех” ХХК нь 2024 оны 5-р сарын 02–ны өдөр Олон улсын ISO 9001:2015 "Чанарын менежментийн тогтолцоо" стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын "КЬЮ СЕРТФ" ХХК-иар баталгаажуулан, гэрчилгээг гардан авсан юм.

Баталгаажуулалтын “КЮ СЕРТФ” ХХК төр болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд жил бүр үйл ажиллагаагаараа манлайлан ажиллаж буй байгууллагыг шалгаруулж, "Чанараар манлайлагч" цомыг гардуулдаг. Энэ жилийн хувьд “Эм Жэй Агритех” ХХК шилдгээр шалгарч тус цомын эзэн болж, шагналаа гардан авлаа. 

Arslan.mn

“Эм Жэй Агритех” ХХК-ий Чанарын менежер Х.Энхсүрэн:

Манай байгууллага Монгол Улсын “Техник Импорт” ХК, Япон улсын “Нийгата Күбота” ХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2019 оны 2-р сарын 22-ны өдөр байгуулагдсан. Дэлхий дахинаа хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, тракторын худалдаа, үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Япон улсын “Күбота” брэндийн албан ёсны төлөөлөгч байгууллага юм. 

Бид үйл ажиллагаандаа ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн 3 дахь жилдээ ажиллаж байна. Уг стандартыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тогтвортой байлгаж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэн, үйл ажиллагааны зардлыг бууруулж, эрсдэлийг удирдахад оршдог.

Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, процессын удирдлагад суурилсан менежментийн тогтолцоо юм. “Эм Жэй Агритех” ХХК нь цаашид ч Чанарын бодлогоо баримтлан ажиллаж Япон менежментээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд нийлүүлэхээр зорин ажиллана. 

Arslan.mn

"КЮ СЕРТФ” тохирлын үнэлгээний байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан менежер Ч.Туяа:

"КЮ СЕРТФ” ХХК –ийн зүгээс үйл ажиллагаандаа олон улсын менежментийн тогтолцооны стандаруудыг нэвтрүүлж тухайн байгууллагаар баталгаажуулалт хийлгүүлэн Менежментийн тогтолцоо нь байнгын сайжруулалттай, үр дүнтэй хэрэгжиж буй байгууллагуудын дунд жил бүр "Чанараар манлайлагч" шалгаруулалтыг явуулдаг уламжлалтай. Энэ жилийн "Чанараар манлайлагч" байгууллагаар “Эм Жэй Агритех” ХХК шалгарч, тус цомын эзэн боллоо. 

Уг байгууллагын хувьд удирдагчийн манлайлал нь маш сайн, хамтран ажиллахад урамтай байсныг дурдахад таатай байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669674
0 эможи

keyboard_arrow_up