ТОДРУУЛГА: А.Ганхуягийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хуралдааны талаар прокурорт шүүхээс мэдэгдээгүй
2026 оны 6 сарын 24

"Ногоон автобусны" гэх хэрэгт холбогдон хоригдож байсан "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягийг суллаж, хилийн хориг тавьжээ.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "А.Ганхуягт холбогдох хэргийг Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан, хэрэг одоо шүүхэд байгаа.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хуралдааны талаар прокурорт шүүхээс мэдэгдээгүй прокурор оролцоогүй" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669582
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
