Албан тушаалаа урвуулан ашигласан Цогтцэций сумын Засаг дарга асан О.Б-д ₮15 саяар торгох ял оногдуулжээ Албан тушаалаа урвуулан ашигласан Цогтцэций сумын Засаг дарга асан О.Б-д ₮15 саяар торгох ял оногдуулжээ
06 сарын 24, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Албан тушаалаа урвуулан ашигласан Цогтцэций сумын Засаг дарга асан О.Б-д ₮15 саяар торгох ял оногдуулжээ

2026 оны 6 сарын 24

Arslan.mn

Прокурорын байгууллага 2026 он гарснаас хойш Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт буруутгагдсан 335 хүнд холбогдох 143 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэл прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгагдсан дөрвөн хүнд холбогдох хоёр хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс дөрвөн хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Тодруулбал, Нэг хүнд 3 жил  хорих ял, гурван хүнд 7-15 сая төгрөгийн торгох ялыг оногдуулснаас гадна уг дөрвөн хүнд бүгдэд нь нийтийн албанд ажиллах эрхийг 1-4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулжээ.

Тухайлбал, О.Б нь нийтийн албан тушаалтан буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан хэрэг, архив хариуцсан ажилтан С.С-р түүний ажил үүрэгт хамааралгүй ажлыг хийлгэж, бусдад хууль бусаар газар эзэмшүүлэх захирамжийн төслийг боловсруулуулжээ.

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А/321 дугаартай Засаг даргын захирамжаар Цогтцэций сумын ИТХ-ын тогтоолд тусгагдаагүй, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүгнэлт гараагүй газруудад буюу Цогтцэций сумын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын зориулалтаар “И...” ХХК-д 2000 м.кв газар, “У...” ХХК-д 2,000 мкв газар, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар “Л...” ХХК-д 7,500 мкв газрыг тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, бусдад давуу байдал олгож, улсын төсөвт их хэмжээний буюу 690 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт (эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах) -зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс О.Б, С.С нарыг бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  О.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох, С.С-д нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7  сая төгрөгөөр тус тус торгох ял оногдуулжээ.

Мөн иргэний хариуцагч нэр бүхий гурван хуулийн этгээд болох "И...." ХХК-аас 120 сая, "У..." ХХК-аас 120 сая "Л...." ХХК-аас 450 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669573
0 эможи

keyboard_arrow_up