Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ
06 сарын 24, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хүүхэд, багачууд албаны онцлогтой танилцаж, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

2026 оны 6 сарын 02

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулж байгаа “Happy Monster” гэр бүлийн фестивальд Онцгой байдлын байгууллага оролцлоо.

Энэ үеэр хүүхэд, багачууд тусгайлан бэлтгэсэн 7 өртөө бүхий цэгүүдэд биетээр дадлага хийж, гал түймэр, гол, усны ослын үед аюулгүй байдлаа хангах мэдлэгийг эзэмшсэн юм.

Мөн албаны хэмжээнд ашиглаж байгаа гал унтраах, аврах ажиллагааны багаж, техник хэрэгслийг туршин хэрэглэж, аврагчийн ажил, мэргэжлийн онцлогтой танилцлаа.

Степп Аренад гурван өдөр үргэлжилсэн тус фестивалд оролцсон 500 гаруй хүүхэд багачууд, 300 орчим эцэг эх, асран хамгаалагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, албаны онцлогийг танилцууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669562
0 эможи

keyboard_arrow_up