Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн ХЭРЭГ гарчээ Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн ХЭРЭГ гарчээ
06 сарын 23, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн ХЭРЭГ гарчээ

2026 оны 6 сарын 23

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт “Манай нөхөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, араас дайрсан” гэх дуудлага, мэдээлэл /2026.06.22/ өдөр бүртгэгдсэн.

Шалгалтын явцад Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ мөргөж, биед нь гэмтэл учруулж, бусдын амь нас, эрүүл мэндэд халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иймд иргэд Та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл, бусдын амь нас, эрүүл мэндэд халдах аливаа үйлдлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669553
0 эможи

keyboard_arrow_up