Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ
06 сарын 23, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ

2026 оны 6 сарын 23

Arslan.mn

Иргэдийн өргөдөл саналыг хүлээн авдаг Dparliament.mn иргэн Э.Баясалцэнгэл автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөл санаачилж, гарын үсэг цуглуулж эхэллээ.

Тодруулбал, тэрбээр уг өргөдлийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-нд нийтийн өргөдлийн petition.parliament.mn сайтад байршуулсан байгаа юм. Ингэхдээ "2025 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдэл нь үндэслэлгүй, шударга бус, хууль зөрчсөн тул буцааж хуучин хэвээр нь болгохыг шаардаж байна. Автомашины татвар 300%, зам ашигласны төлбөр 500% нээгмдсэн хэдий ч автозам сайжраагүй, эвдрэлийг засаагүй, тэмдэг тэмдэглэгээг тодруулаагүй зэргээр энэхүү өссөн татвар үр дүнгүй байгаа нь харагдаж буй тул татварын нэмэгдлийг цуцлан зөрүүг буцааж олгохыг шаардаж байна" хэмээжээ. 

Уг өргөдөл 100 мянган иргэний санал авсан тохиолдолд УИХ-аас дээрх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар 16,370 иргэн гарын үсэг зуржээ.

Өргөдөлд гарын үсэг зурах бол энэ линк дээр орж өгнө үү.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669541
1 эможи

Бөхжавхлан
2026-06-23 10:41
Татвах бууруулах
Цэцэгмаа
2026-06-23 10:30
Дэмжиж байна
keyboard_arrow_up