“POLICE CUP-2026”гардан тулааны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа “POLICE CUP-2026”гардан тулааны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
06 сарын 22, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

“POLICE CUP-2026”гардан тулааны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2026 оны 6 сарын 22

May be an image of martial arts and text

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жилийн ойг угтан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас нийслэлийн цагдаагийн харьяа дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтсүүдийн алба хаагчдын дунд “Police cup-2026” гардан тулааны тэмцээнийг  2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн ажиллагааг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг нээж, алба хаагчдад амжилт хүслээ.

May be an image of one or more people and text

Тэмцээний зорилго Цагдаагийн алба хаагчдын биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн тодорхой нөхцөл байдалд шуурхай, зөв шийдвэртэй ажиллагааг багаар гүйцэтгэх, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлээс аврах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм.

Тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн 18 нэгжийн 180 алба хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин дараах 5 төрлөөр өрсөлдлөө.

•Гардан тулааны үзүүлэх тоглолт

•Гардан тулааны хийсвэр дасгал гүйцэтгэх

•Багийн шийдвэр гаргалт, тактик ажиллагаа

•Эрхзүйн мэдлэг шалгах сорил

Гардан тулааны ур чадварын тэмцээний шилдгүүд ширүүн өрсөлдөөний эцэст багийн дүнгээр дараах нэгжүүд тэргүүллээ.

•Тэргүүн байр - Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс

•Дэд байр - Нийслэлийн цагдаагийн удирдах газар

•Гутгаар байр - Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс

Шилдэг тамирчид:

•Эрэгтэй шилдэг тамирчин: Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч О.Будрагчаа

•Эмэгтэй шилдэг тамирчин: Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Буянхишиг

Тэмцээний хаалтын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Баттөмөр оролцож, тэмцээндээ амжилттай оролцсон нийт тамирчдад шагнал гардуулж, ажлын амжилт хүсэж баяр хүргэснээр арга хэмжээ өндөрлөв.

Цаашид тэмцээнийг өргөтгөн цагдаагийн ерөнхий газрын хэмжээнд зохион байгуулагдахаар төлөвлөн ажиллаж байна.

May be an image of text

May be an image of one or more people, people performing martial arts and text

May be an image of martial arts and text

May be an image of martial arts and text

May be an image of one or more people, people dancing and text

May be an image of one or more people and text

May be an image of martial arts and text

May be an image of one or more people, people studying and text

May be an image of one or more people, bangs and text

May be an image of martial arts and text

May be an image of martial arts and text

May be an image of one or more people, people performing martial arts and text

May be an image of text

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669518
0 эможи

keyboard_arrow_up