А.Батзориг, Д.Сүрэнчимэг нарын “ЁС ЗҮЙН 100 СУРГААЛ“ гурван боть бүтээлийн нээлт боллоо А.Батзориг, Д.Сүрэнчимэг нарын “ЁС ЗҮЙН 100 СУРГААЛ“ гурван боть бүтээлийн нээлт боллоо
06 сарын 18, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

А.Батзориг, Д.Сүрэнчимэг нарын “ЁС ЗҮЙН 100 СУРГААЛ“ гурван боть бүтээлийн нээлт боллоо

2026 оны 6 сарын 18

Arslan.mn

Хүн төрөлхтний ёс суртахууны сэтгэлгээний түүхэн хөгжлийг нэгтгэн харуулсан Аюушийн БАТЗОРИГ, Дуламсүрэнгийн СҮРЭНЧИМЭГ нарын "ЁС ЗҮЙН 100 СУРГААЛ" гурван боть суурь бүтээлийн нээлт боллоо.

Энэхүү бүтээл нь зөвхөн ёс зүйн онол, сургаалын эмхэтгэл бус, харин хүн төрөлхтөн сайн ба муу, зөв ба буруу, шударга ёс, үүрэг хариуцлага, хүний эрхэм чанарын талаар хэрхэн эргэцүүлж ирсэн түүхэн замналыг системтэйгээр нэгтгэн харуулсан академик бүтээл юм.

Нээлтийн үеэр мөн шинжлэх ухааны судалгааны бүх үе шатыг дэмжих зорилготой МЕTASCIG 108K судалгааны системийг танилцууллаа.

Arslan.mnНомын зохиогч, Шинжлэх ухааны доктор Аюушийн БАТЗОРИГ "Хүн төрөлхтний ёс суртахууны сэтгэлгээний түүхэн хөгжлийг нэгтгэн харуулсан "Ёс зүйн 100 сургаал" гурван боть суурь бүтээл бол сурах бичиг биш, лавлах толь биш, өөрийгөө мэдрэх, өөрийгөө ухаарах газрын зураг юм. Судалгаанд 42 улсын архив, 160 гаруй их сургууль, 14 улсын шинжлэх ухаан, академийн байгууллага, дэлхийн нэр хүнд бүхий 16 томоохон номын сангийн сан хөмрөг зэрэг өргөн хүрээний эх сурвалжийг хамруулсан. 

Гурван ботид нийт 1798 эх сурвалж, 6565 эшлэл ашигласан нь уг бүтээлийн эрдэм шинжилгээний цар хүрээг илэрхийлж байна.

180 мянган хувьсагч бүхий тооцооллын шинэ системийг хийж, энэхүү системийн хүрээнд хамгийн зөв гэсэн үнэлгээтэй бүгдийг цуглуулан дахин найруулж, газрын зураг хэмээх бүтээлийг эмэтгэж дуусгаж,  уншигчдад хүрэхэд бэлэн боллоо." гэдгийг онцлов.

Arslan.mnНомын зохиогч, Төрийн удирдлагын доктор (PhD) Д.Сүрэнчимэг " Энэхүү бүтээл нь өнгөрсөн үеийн ёс суртахууны өвийг нэгтгэн харуулахаас гадна өнөөдрийн Монголын нийгэмд ёс суртахууны талаар шинэ хэлэлцүүлэг, шинэ ойлголт, шинэ хамтын үйл ажиллагааны эхлэл болохыг зорьж байна. Хүн төрөлхтний олон мянган жилийн ухаарлыг орчин үеийн амьдрал, боловсрол, төрийн алба, байгууллагын соёл, гэр бүлийн хүмүүжилтэй холбосон нь уг бүтээлийн онцлог ач холбогдол юм.

"Ёс зүйн 100 сургаал" бүтээл нь ёс суртахууныг зөвхөн философийн нэг салбарын асуудал бус, харин хүн төрөлхтний соёл иргэншлийн хамтын оюуны хөгжлийн үр дүн хэмээн авч үзсэнээрээ онцлог юм.

Сургаал бүрийг түүхэн үүсэл, үзэл санааны үндэс, гол төлөөлөгчид, нийгмийн нөлөө, орчин үеийн хэрэглээ, харьцуулсан үнэлгээ гэсэн бүтэцтэйгээр задлан шинжилсэн нь уг бүтээлийг уламжлалт хрестоматиас давсан неохрестоматик шинжтэй судалгааны бүтээл болгож байна.

Иймээс энэхүү гурван боть нь өнгөрсөн үеийн ёс суртахууны өвийг хадгалсан төдийгүй өнөөдөр хувь хүн, байгууллага, төр, нийгмийн хөгжлийн үнэт зүйлсийг шинээр эргэцүүлэн харах судалгааны суурь хэрэглэгдэхүүн болох ач холбогдолтой юм." гэдгийг онцлов.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669494
0 эможи

keyboard_arrow_up