АТГ-т шалгагдаж буй хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн нөхрийг цагдан хорьжээ АТГ-т шалгагдаж буй хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн нөхрийг цагдан хорьжээ
06 сарын 18, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

АТГ-т шалгагдаж буй хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн нөхрийг цагдан хорьжээ

2026 оны 6 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн ерөнхий архитектор асан Ч.Төгсдэлгэрийг АТГ шалгаж буй.

Тэгвэл түүний нөхөр болох Б.Өсөхбаярыг цагдан хорьжээ.

Өмнө нь НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж  мэдээлэл хийхдээ, "Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг аж ахуйн нэгжүүдийг дарамталж ашиг хонжоо олдог, гарын үсгээ 50 саяар зурдаг. Энэ асуудлаасаа болж АТГ-т шалгагдаж, ажлаасаа халагдсан" хэмээн мэдэгдэж байсан.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Z үеийн төлөөлөл Чинбатын Төгсдэлгэрийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор томилсноо хотын дарга Х.Нямбаатар 2024.08.08-нд танилцуулсан юм.

Ч.Төгсдэлгэр нь “Шинэ Монгол” дунд сургуулийг дүүргэж, Япон улсын Ёкохамагийн үндэсний их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан. Хот төлөвлөгч, хотын нийтийн тээврийн чиглэлээр мэргэшсэн. 2023 оны зургаадугаар сард Ёкохамагийн их сургуульд хотын нийтийн тээврийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Япон улсын томоохон компаниудад хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669480
0 эможи

keyboard_arrow_up