Өчигдөр Туул голд гурван иргэн осолдож, АМИА АЛДЖЭЭ Өчигдөр Туул голд гурван иргэн осолдож, АМИА АЛДЖЭЭ
06 сарын 17, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Өчигдөр Туул голд гурван иргэн осолдож, АМИА АЛДЖЭЭ

2026 оны 6 сарын 17

Arslan.mn

Өчигдөр буюу зургаадугаар сарын 16-нд Туул голд гурван иргэн осолдож амиа алджээ. 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Туулд голд хүн живсэн дуудлага 14:44 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 22 настай эрэгтэйг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Мөн Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороонд Туул голд хоёр иргэн живсэн дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид очсон байна. Улмаар 20-51 настай хоёр иргэнийг нас барсан байдалтай олж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Гол, усны ойролцоо зорчихдоо бага насны хүүхдийг хараа, хяналттай байлгах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669441
0 эможи

keyboard_arrow_up