МТЗ: Хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар уулзалт хийлээ МТЗ: Хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар уулзалт хийлээ
06 сарын 16, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

МТЗ: Хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар уулзалт хийлээ

2026 оны 6 сарын 16

Arslan.mn

“Монголын төмөр зам” ТӨХК Хятадын талын төлөөлөгчидтэй хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх асуудлаар уулзав.

Төмөр замын газрын дарга Б.Артур, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар холбогдох албаны хүмүүсийн хамт 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын салбарын тэргүүлэх байгууллагууд болон санхүүгийн байгууллагын төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтад Хятадын талаас “China Energy” групп,  “CRRC” компани түүний харьяа Далиан, Цицихарын хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэгч компани, экспортын зээлийн батлан даалтын “Sinosure” корпораци болон “Bank of China”-ын удирдах бүрэлдэхүүн оролцов.

Тус уулзалт нь  төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх урт хугацааны стратегийн зорилтын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд талууд төмөр замын зүтгүүр, вагон нийлүүлэх төсөл, түүнийг санхүүжүүлэх боломжит хувилбаруудын талаар нарийвчлан санал солилцсон байна.

Arslan.mn

Уулзалтын үеэр Гүйцэтгэх захирал О.Батчулуун “Монголын төмөр зам” ТӨХК нь олон улсын стандартад нийцсэн хөдлөх бүрэлдэхүүнээр паркаа бэхжүүлэх, улмаар тээвэрлэлтийн чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлд тууштай ажиллаж байгааг онцлов.

Хятадын талын төлөөлөгчид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, төслийг хэрэгжүүлэхэд техник, технологи болон санхүүжилтийн цогц дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

Талууд цаашид төслийн техникийн болон санхүүгийн нөхцөлийг нарийвчлан тохиролцож, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669431
0 эможи

keyboard_arrow_up