Дохиурыг дур зоргоороо ашигласан иргэнийг торгож, жолоодох эрхийг 1 жилээр хасжээ
2026 оны 6 сарын 16

Цахим орчинд “Дохиураар хувийн машины замаа чөлөөлөөд яваад байж болдог уу” гэх агуулгатай мэдээллийг иргэн нийтэлжээ.
Цагдаагийн байгууллагаас мэдээллийг бүртгэлд авч шалгахад нэр бүхий иргэн энэ сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцохдоо замын тэмдэг, тэмдэглэлийн заалтыг зөрчсөнийг тогтоосон байна.
Улмаар иргэнийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20.000 төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулжээ.
Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ЦЕГ-аас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669425
0 эможи
зочин
2026-06-16 11:34
20000 төгрөгөөр торгоод дээрээс нь 1 жилээр эрх хасаж байгаа энэ явдал зөв үү давхар шийтгэл оногдуулж байна гэж харагдаж байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
