Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил шалган шийдвэрлэх алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт үргэлжилж байна

"Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэл" (2025–2030) төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчдын хууль хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх сургалт өнөөдөр /2026.06.15/ Сүхбаатар дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэргийн хяналтын прокурор, цагдаагийн газрын нийт 75 алба хаагчийг хамруулан үргэлжилж байна.
Энэ удаагийн сургалт нь гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн цагаас шүүхээр шийдвэрлэгдэх хүртэл хэрхэн шалгах чиглэлээр мэргэшсэн сургагч багш нар хичээл орж байгаагаараа онцлог бөгөөд нийт оролцогчид дунд багш нараас хууль хэрэглээний нэгдмэл ойлголт, практик ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн хичээл, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил шалган шийдвэрлэх алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байгаа энэхүү сургалтад цааш Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид үргэлжлэн хамрагдахаар боллоо.




