ЦЕГ: 3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан хэрэгтэй холбоотойгоор хилээр гарсан гэх компаний захирал энэ сарын 2-нд ирсэн
2026 оны 6 сарын 12

Төв аймгийн Заамар сумын нутагт “...3 настай хүүхэд нүхэнд унаж нас барсан” гэх хэрэгтэй холбоотойгоор нэр бүхий компанийн захирал М нь Монгол Улсын хилээр гарч зугтчихлаа” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад уг нэр бүхий нэр компанийн захирал М нь энэ оны 05 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 06 дугаар сарын 02-ны өдөр буцаж орж ирсэн.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу уг хуулийн этгээдийг хэрэгт иргэний хариуцагчаар тооцон шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669364
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
