“Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах“ зэрэг маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан болно “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах“ зэрэг маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан болно
06 сарын 13, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах“ зэрэг маргааныг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан болно

2026 оны 6 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр баталсан Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч … мөн.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. …”, мөн зүйлийн 8 дахь заалтад “… үр шимийг нь хүртэх эрхтэй. …” гэж заасныг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 9.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669363
0 эможи

keyboard_arrow_up