“ХАНБОГД” хотхоны зэвтэй ус 1130 өрхийн 2200 оршин суугчийг эрүүл мэнд, эдийн засгаар нь хохироож байна “ХАНБОГД” хотхоны зэвтэй ус 1130 өрхийн 2200 оршин суугчийг эрүүл мэнд, эдийн засгаар нь хохироож байна
06 сарын 11, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

“ХАНБОГД” хотхоны зэвтэй ус 1130 өрхийн 2200 оршин суугчийг эрүүл мэнд, эдийн засгаар нь хохироож байна

2026 оны 6 сарын 11

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 25 мянга гаруй хүн амьдардаг “Ханбогд” хороолол, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20 орчим хороолол, хотхоны халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн гомдол жил дамнан гарсаар байна. 
Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ашиглалт үйлчилгээ хариуцдаг орон сууцны конторууд, Ус сувгийн удирдах газар болон холбогдох байгууллагуудад өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн ажилласан боловч өнөөдрийг хүртэл дээрх хотхоны иргэд зэвтэй уснаасаа салж чадаагүй л байна.

Үүний нэг бол ХУД-ийн 24-р хороонд байрлах “ХАНБОГД” хотхон юм.

Ханбогд хотхонд блокын 20 барилгыг долоон компани барьж байгуулсан бөгөөд 1130 өрхийн 2200 оршин суугч амьдардаг. Тус хотхоны оршин суугчид 2020 оны наймдугаар сараас эхлээд зэвтэй ус ууж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл уг байр ЗЭВТЭЙ УСНЫ АСУУДЛАА шийдвэрлэж чадаагүй л байгаа талаар оршин суугчид бидэнд мэдээллээ. 

Тус хотхонд энэ оны тавдугаар сарын 14-28-ны өдрүүдэд хэрэглээний халуун ус тасалсан бөгөөд түүнээс хойш ирсэн халуун ус нь хэрэглэхийн аргагүй зэвтэй байгаа талаар удаа дараа хэлж, засахыг хүссэн нь өнөөдрийг хүртэл энэ асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа талаар дурдаж байна. 

Иргэд зэвтэй ус хэрэглэснээс болж үс халцрах, харшил хөдлөх, ходоод өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч эхэлжээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669352
0 эможи

keyboard_arrow_up