Л.АМАРМӨРӨН: Нийслэлийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 654 нэгжээр буюу 4 хувиар өссөн Л.АМАРМӨРӨН: Нийслэлийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 654 нэгжээр буюу 4 хувиар өссөн
06 сарын 11, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Л.АМАРМӨРӨН: Нийслэлийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 654 нэгжээр буюу 4 хувиар өссөн

2026 оны 6 сарын 11

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Хүнс худалдааны хэлтэс хамтран иргэн, ААН байгууллагуудад согтууруулах ундааны хор уршгийг таниулах, хэрэглэхгүй байхад уриалах зорилготой "Архины хэрэглээг бууруулъя" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Arslan.mn

Хэлэлцүүлгийг нээж НЦУГ-ын Хэв журмын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн хэлсэн үгэндээ "Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2026 оны эхний таван сард 16,985 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 654 нэгжээр буюу дөрвөн хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд 2025 оны эхний таван сарын байдлаар 1100 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь 183 нэгж буюу 20 нэгжээр өссөн. Үүнээс цэнгээний газар 330, ресторан зоогийн газар 93 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан. 

Бид хэлэлцүүлгийн үеэр архи, согтууруулах ундааны зүйл зарж борлуулах үед тулгардаг хүндрэлийг төрийн байгууллагуудтай хамтран арилгах, хариуцлагатай үйлчилгээг сайжруулах, хууль тогтоомжид заагдсан хүрээнд ажиллах зэрэг олон асуудлыг ярилцлаа. 

Цаашид тус хэлэлцүүлгийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

Хэлэлцүүлэгт НЦУГ, ОБЕГ, Сүхбаатар дүүргийн ЗДТГ болон тус дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг 200 гаруй ААН байгууллага оролцлоо. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669336
0 эможи

keyboard_arrow_up