Ц.Шинэдолгор: Хуц “ гэдэг үг нь монгол хэлний хамгийн бүдүүлэг, доромж утгатай хараалын үгсийн нэг Ц.Шинэдолгор: Хуц “ гэдэг үг нь монгол хэлний хамгийн бүдүүлэг, доромж утгатай хараалын үгсийн нэг
06 сарын 11, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ц.Шинэдолгор: Хуц “ гэдэг үг нь монгол хэлний хамгийн бүдүүлэг, доромж утгатай хараалын үгсийн нэг

2026 оны 6 сарын 11

Arslan.mn

Сэтгэл зүйч Ц.Шинэдолгор "Хүүхдүүд бидний хэлж буй үгийг сонсож, биднийг дуурайж өсдөг. Тиймээс соёлтой үг хэллэгээр ярьж, хүндэтгэлтэй харилцааг түгээцгээе." хэмээн уриаллаа.

Тэрбээр ""Хуц " гэдэг үг нь монгол хэлний хамгийн бүдүүлэг, доромж утгатай хараалын үгсийн нэг.

Сүүлийн үед "Хуц гэсийн би" гэх үг хэллэг олон нийтийн сүлжээгээр давалгаалж, хүмүүс хөгжилтэй байдлаар хүлээж авч байна.

Харилцааны сэтгэл зүйгээр бакалавр, магистрын судалгааны ажлаа хийж, харилцааны ном бичсэн хүний хувьд өөрийн үзэл бодлоо илэрхийлье.

"Хуц" гэдэг үг нь монгол хэлний хамгийн бүдүүлэг, доромж утгатай хараалын үгсийн нэг. Олны танил хүмүүс, нөлөө бүхий хүмүүс энэ үгийг хошигнол болгон түгээх нь хүүхэд залуусын харилцаанд хэвийн мэт ойлголт төрүүлэх эрсдэлтэй.

Хошигнол хийх эрх хүн бүрт бий. Гэхдээ бид ямар үгийг түгээж, ямар соёлыг бий болгож байгаагаа бас бодох хэрэгтэй. Хэл бол соёлын толь. Бүдүүлэг үгийг нийтээрээ давтаж, хэвийн зүйл мэт түгээх нь харилцааны соёлыг дээшлүүлэхгүй.

Инээх зүйл олон бий. Харин бусдыг үл хүндэтгэсэн, хараалын өнгө аяс агуулсан үгийг моод болгох нь сайн үлгэр дууриал биш гэж бодож байна.

Хамгийн харамсалтай нь бага ангийн охид хүртэл гудамжны үг хэллэгээр хоорондоо харилцаж, хараалын үгийг энгийн зүйл мэт хэрэглэдэг болж байна.

Сургууль бүр ёс зүйн дүрэмтэй. Гэвч тэр дүрэм зөвхөн цаасан дээр бус, өдөр тутмын амьдралд хэрэгждэг баймаар байна. Ирэх хичээлийн жилээс сурагчид бүдүүлэг үг хэллэг хэрэглэхийг хоригломоор байна. Гэр бүлийн орчиндоо бас гудамжны үг хэлмээргүй байна.

Хараалын үг бол үгийн сангийн ядуурал, харилцааны соёлын доройтлыг илтгэдэг. Амнаас нь бүдүүлэг үг урсаж байгаа хүнээс ухаалаг, урам зориг өгөх үг гарах нь юу л бол. Үг бол хүний амьдралын чанарт нөлөөлдөг маш хүчтэй эрчим энерги. Монголчууд амны билгээс ашдын билэг гэж ярьдаг даа.

Хүүхдүүд бидний хэлж буй үгийг сонсож, биднийг дуурайж өсдөг. Тиймээс соёлтой үг хэллэгээр ярьж, хүндэтгэлтэй харилцааг түгээцгээе." хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669331
1 эможи

keyboard_arrow_up