С.АМАРСАЙХАН: Мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай албан хаагчдыг бэлтгэхээс Монгол Улсад шударга ёс тогтох үйл хэрэг эхэлнэ С.АМАРСАЙХАН: Мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай албан хаагчдыг бэлтгэхээс Монгол Улсад шударга ёс тогтох үйл хэрэг эхэлнэ
06 сарын 10, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

С.АМАРСАЙХАН: Мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай албан хаагчдыг бэлтгэхээс Монгол Улсад шударга ёс тогтох үйл хэрэг эхэлнэ

2026 оны 6 сарын 10

Arslan.mn

Өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, сургуулийн үйл ажиллагаатай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан энэ үеэр “Улс орны дотоод, гадаад аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар тайван амьдралыг хамгаалах үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын бүх шатны мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай албан хаагчдыг бэлтгэхээс Монгол Улсад шударга ёс тогтох үйл хэрэг эхэлнэ. Энэ үйл хэрэгт та бүхний оролцоо маш их.

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн салбарт эрх зүйн шинэтгэл, дотоод хэрэг, төрийн үйлчилгээний цахимжилт, кибер аюулгүй байдлын шинэ сорилтод хариу өгөх бодлогын томоохон өөрчлөлтүүд хэрэгжиж байгаа. Тухайлбал, хүний эрхэд нийцээгүй, хуулиас давсан зохицуулалтыг цэгцлэх, хууль сахиулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг илүү үр нөлөөтэй, зөв тогтолцоонд шилжүүлэх шударга ёсны зорилтыг хэрэгжүүлж байна. Мөн дижитал шилжилтийн нийгэмд гэмт хэргийн хэлбэр өөрчөгдөж өргөжин ялангуяа цахим залилан, кибер гэмт хэргийн эрсдэл ноцтой түвшинд хүрэхийн хэрээр цахим гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдийн эрх, эд хөрөнгийг шуурхай хамгаалах чадавхаа бүх салбарт шат дараатай нэмэгдүүлж байна. Эдгээр бодлогын шинэчлэл, технологийн дэвшлийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж буй Дотоод хэргийн их сургуулийн хамт олны үүрэг оролцоо юунаас ч илүү чухал.

Та бүхэн сонсогч, оюутнууд болон ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэж сургахдаа ажлын байрны эрэлт хэрэгцээ, захиалагч агентлаг, байгууллагуудын шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, дадлаас гадна ёс суртахууны төлөвшилд онцгой анхаарах  нь чухал. Тиймээс сургалтын орчин нөхцөл, бааз суурийг олон улсын жишигт хүргэж орчин үеийн хөгжил дэвшилд нийцсэн техник тоног төхөөрөмж, AI д суурилсан технологийн шийдлүүд, нисгэгчгүй нисдэг төрөөхөмжийг эзэмшиг зэрэг хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлэх хэрэгтэй. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж, агуулга, үр нөлөөг сайжруулах ажлаа эрчимжүүлцгээе” хэмээн онцоллоо. 

Arslan.mn

Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд:

Манай сургууль нь төрийн тусгай байгууллага буюу цагдаа, шүүхийн шийдвэр, хил хамгаалах байгууллага, шүүх шинжилгээ, онцгой байдлын байгууллага зэрэг хүчний байгууллагуудын боловсон хүчнийг үнэгүй бэлтгэн гаргадаг сургууль. 

Бид сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах хүрээнд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Хилийн албаны сургуулийн барилгыг шинээр барьж эхлүүлэхээр 2026 оны улсын төсөвт 5.4 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, барилгын ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн оюутан, багш нарын гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор IDP IELTS шалгалтын төвтэй хамтран Их сургуулийн “Гадаад хэлний институт”-ийг түшиглэн олон улсын жишигт нийцсэн IELTS шалгалт авах танхимыг байгуулсан. 

Мөн Английн EF Efekta компанитай хамтран ДХИС-ийн 30 гаруй мянган оюутан, ажилтан албан хаагчдыг хиймэл оюун ухаанд суурилсан, онлайн англи хэлний сургалтад хамруулж, түвшинд нь тохирсон хичээл орж эхлээд байна. 

Гадаад харилцааг өргөжүүлж өнөөдрийн байдлаар 30 гаруй улстай хамтран ажилладаг бол ижил төрлийг үйл ажиллагаа эрхэлж буй 10 орчим улстай оюутан, багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Arslan.mn

Багш, судлаачдын хувьд судалгааны ажлын чанар, хэрэглээ, бодит өгөөжийг нэмэгдүүлэхэд санал санаачилгатай, хариуцлагатай ажиллах ёстойг тодотгоод ХЗДХ-ийн яамны зүгээс дэмжлэг туслалцааг бүрэн үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669324
1 эможи

keyboard_arrow_up