Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн төсвийн ₮34 саяыг зориулалт бусаар зарцуулсан ЗӨРЧИЛ илэрчээ
2026 оны 6 сарын 10

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ.
Тодруулбал, аудитаар Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн нь төсвийн болон төслийн хөрөнгийн нийт 34.2 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан ЗӨРЧИЛ илэрчээ.
Тухайлбал,
- Санхүүжилтээс үйл ажиллагаанд нь хамааралгүй Шангрила ХХК-д зохион байгуулсан "Үндэсний чуулган зохион байгуулах үйл ажиллагаа"-нд нийт 27.4 сая төгрөгийг зарцуулсан
- Цайны зардалд төсвөөс 3.8 сая төгрөг, давсан орлогоос удирдах ажилтны зөвлөгөөний зардалд 2.3 сая төгрөг, төсвөөс 0.7 сая төгрөг, нийт 6.8 сая төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан зэрэг зөрчлүүд илэрчээ.
Тиймээс аудитын байгууллагаас төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах арга хэмжээг авч, зөрчлийг давтан гаргахгүй байх шаардлага хүргүүлжээ.
Ташрамд дурдахад, Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирлаар Г.Сарантуяа 2017 оноос эхлэн одоо хүртэл ажиллаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669317
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
